Бидний тухай Музейн үндэслэгч З.Түмэн-Өлзийн намтар
МО ТҮ ӨВ” ХХК-ийн танилцуулга
Тус компани нь 1990 онд байгуулагдсанаас хойш үйл ажиллагаагаа өргөжүүлэн тогтвортой ажиллаж, монгол үндэсний сэтгэхүй хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом, наадгай, гар урлал, бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэж байгаа бөгөөд, бүтээгдэхүүнийхээ нэлээд хэсгийг гадаад орнуудад нийлүүлдэг.
Дэлхийн бараг бүх улс орны оюуны гайхамшиг болсон хэдэн мянган тоглоом наадам бүхий 4 том заал, 9 танхим, өөрийн нэрийн барааны дэлгүүр бүхий оюун ухааны музейтэй.
Энэ нь Монголын цорын ганц хувийн музей болно. Энэ музейд дэлхийд гайхагдсан, аль ч оронд байдаггүй ховор нандин үзмэрүүд байдаг. Тухайлбал: Дэлхийн хамгийн жижиг, хамгийн том Монгол шатар, оньслох ухааныг ашиглан алт, мөнгө үнэт чулуу, модоор бүтээсэн оньсон монгол шатрын иж бүрдэл болон янз бүрийн хэлбэр дүрс бүхий 397 шатар(2016.03 сарын байдлаар), Эйфэлийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Пирамид, Маугли, сүм дуган, орд харш, Далайн бяцхан гүнж, 5000 гаруй үйлдэл хийж угсардаг 673 ширхэг модны сансрын оньсон хөлөг, Мики Маус, Том Жэрри хоёр, Муур багш, хүүхэлдэй зэрэг оюуны гайхамшиг болсон оньсон үзмэрүүдтэй. Хамгийн жижиг монгол шатрын дүрсүүд 5-10 мм бол хамгийн том шатрын дүрсүүд 35 см суурьтай 55 см-ийн өндөртэй бөгөөд хөлгийн урт 7м 60см болно. Хар талыг Чингисийн үеийн баатруудаар цагаан талыг орчин үеийн эрийн гурван наадмаар бүтээсний дээр тухайн үеийн бодит хүмүүсээр дүрсэлснээрээ дэлхийн соёл урлагийн санд зайлшгүй орох хосгүй гайхамшигт бүтээл юм. Ийм бүтээл тус музейд маш олон бий.
Зөвхөн оньсон Монгол шатрын иж бүрдэл гэхэд л шатрын бүх дүрсүүд нь эзэнтэйгээр “Хош” шатрын монгол уламжлалаар зохиогдсон бөгөөд дүрсийн 4-6 ширхэг эд ангиуд нь огторгуйн гурван тэнхлэгт огтолцон гүйж, 18 хүртлэх оньсоор өөр хоорондоо дахин давтагдахгүй аргаар оньслогдон угсрагдаж задардгаараа оюун ухааны, сийлбэрийн зохиомж, хийц, хэлбэр дүрсээрээ соёл урлагийн гайхамшигт бүтээлд зүй ёсоор ордог. Бүх шатрын дүрсүүд нь 160 ширхэг эд ангиас бүрддэгийн дээр шатар, хөлөг бүхий ширээ, хос сандалд 18 төрлийн 1022 ширхэг үнэт чулуу суулгаж өгсөн. Энэ шатрын зөвхөн ноёнг 10 минутад угсарсан хүнд өгөх 10000 долларын бооцоонд дэлхийн 177 орны зочид төлөөлөгчид оролцоод байгаа. Энэ монгол шатрынхаа иж бүрдлийн, модоор бүтээсэн нэг хувийг 1998 онд олон улсын шатрын холбоонд бэлэглэхэд ерөнхийлөгч К.Илюмжинов сая доллараар ч үнэлэхийн аргагүй оюун ухаан, соёл урлагийн ховор бүтээл гэж үнэлээд, зохион бүтээгчийг нь Олон улсын шатрын хөдөлгөөний хөгжилд том хувь нэмэр орууллаа хэмээн “Хүндэт жуух”-аар шагнасан. Мөн энэ үзэсгэлэнд 100000 долларын бооцоотой 33 оньс гүйж байж задарч угсрагддаг 5 кг цэвэр мөнгөөр бүтээгдсэн оньсон яст мэлхий байдаг.
Энэ гайхамшигт үзмэрүүдийнхээ үр дүнд дэлхийн 50 гаруй орны олон улсын чанартай 80 шахам үзэсгэлэн, яармаг худалдаанд амжилттай оролцож, олон улсын үзэсгэлэнгийн Гарн при, алт, хүрэл медиалаар удаа дараалан шагнагдсан. Мөн тус музейг үзэх гэж олон орны жуулчид, зочид төлөөлөгчид зорьж ирдэг.
Улс орондоо төдийгүй дэлхийн олон оронд нэр алдар нь цууриатсан олон уран дархчууд тус компанид ажилладаг. Эдгээр уран дархчууд нь монгол уламжлал, Нөү-хау, оюуны өмчид хамаарах хэдэн мянган хуудас техникийн шугам зураг, тодорхой лолт, томъёололыг ашиглан урлан бүтээх үйл ажиллагаагаа явуулдаг билээ. “МО ТҮ ӨВ” компани нь эгнээндээ 150 гаруй улс орныг нэгтгэсэн Ардын гар урлалын олон улсын байгууллагын болон Оньслох ухааны Олон улсын академийн гишүүн байгууллага бөгөөд удирдлагад нь тус компаний ерөнхий захирал багтдаг.
Хүн төрөлхтөн өнөөгийн нөхцөлд оюун ухааны залхуурал, хөдөлгөөний дутагдал, танин мэдэхүйн хоосролд ороод байна. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх гол хэрэгсэл бол тоглоом наадам гэдгийг, олон улс орны эрдэмтэн судлаачид нотолсон.
Тоглоом наадам гэдэг нь үндэсний соёл иргэншил, улс орны хөгжилд хүчтэй нөлөөлж чадахуйц философи, математик, техник сэтгэлгээг тусгасан бүх насны хүмүүсийн өдөр тутмын нэн зайлшгүй хэрэгцээ болсон сургалт хүмүүжлийн хэрэгсэл байдаг. Та бизнесийн амжилтаа дээшлүүлье, албан тушаал дэвшье, онц суръя гэвэл оюун ухааны тоглоомоор тогло гэсэн ухаантны үгийг бүү март!
Улс орны ирээдүйн хөгжлийг хүүхдээр нь, хүүхдийн ирээдүйг тоглож нааддаг тоглоомоор нь шинжиж тодорхойлдог. Энэ бүхэн өөрийг чинь, улмаар эх орныг тань хөгжүүлэх гол хэрэгсэл тоглоом, наадам гэдгийг танд маш энгийн ойлгомжтойгоор сануулж байгаа хэрэг юм.
Монголын ард түмний уламжлалт ур ухаан шингэсэн оньсон болон төмөр утсан тоглоом, гар урлал, бэлэг дурсгалын зүйл, мод, чулуу, метал, алт мөнгөөр урласан төрөл бүрийн хэлбэр загвар бүхий шатар танд хэрэгтэй бол, оюуны гайхамшиг болсон нэн ховор олон мянган тоглоом наадам үзэж сонирхон алжаалаа тайлъя гэвэл “МО ТҮ ӨВ” компани болон Оюун ухааны олон улсын музейд зочлоорой.
Та сонирхсон тоглоом, гар урлал, бэлэг дурсгалын зүйлээ нэг бүрчлэн заалгаж мэдлэгээ арвижуулан, хямдарсан үнээр шууд худалдан авах буюу захиалгаар хийлгэж болно.
21-р зууны хүмүүсийн оюуны болон танин мэдэхүйн хэрэгцээг хангаж чадахуйц тоглоом, гар урлал, бэлэг дурсгалын зүйл, тэдгээрийн лиценз, үйлдвэрлэлт, борлуулалт, олон улсын үзэсгэлэн, яармаг худалдаагаар хамтарч ажиллан дэлхийн зах зээлд тогтвортой гарах найдвартай түнш хайж байгаа бол тус компанид хандаарай.